COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЧД-ийн Прокурорын газраас хяналтын харьяа байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа

2019 оны 8 сарын 27

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хяналтын харьяа байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Цогтхүү, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн хорихоос өөр төрлийн ялын биелэлт хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Буянхишиг, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Мөнхням, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Цэнд-Аюуш нар оролцжээ.

Уулзалтаар хяналтын ажлын явц байдал, эрэн сурвалжлагдаж буй ялтнууд болон хорихоос өөр төрлийн ялын биелэлт,  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, тус дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Чинбат анхаарах асуудлуудаар тодорхой үүрэг, чиглэл өгчээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607301
0 эможи

Зочин
2019-08-27 14:05
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up