COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цамбагарав ууланд алга болсон гэх Итали жуулчин Улаанбаатар хот руу явсан нь тогтоогджээ

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, 76 настай Л энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт орших Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад буцаж ирээгүй гэсэн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагаа зохион байгуулаад байсан билээ.

Тухайн иргэний хувьд аялал жуулчлалын “Казак тоур” компанийн суудлын автомашинаар өглөө Цамбагарав уулын бэлд хүргүүлж, "ууланд авиралт хийгээд мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ" гэж жолоочдоо хэлээд явсан аж. Иргэн Л товлосон цагт буцаж ирээгүй тул “Казак тоур” компанийн удирдлагууд  энэ сарын 25-ны өдрийн 10:18 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу тус газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан  алба хаагчид эрэлч нохойгоор 25-ны өдрийн 15:50 цагаас эрэн хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Эрэн хайх ажиллагааны явцад иргэн Л уулнаас буусны дараа машиндаа очилгүй тус сумын малчин Д-гийн гэрт хоноод, 25-ны өдөр Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусаар Улаанбаатар хот руу явсан нь тогтоогдсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
34
wow an post
5
yay an post
4
sad an post
2
ouch an post
5
confuse an post
12
angry an post
26
607261
93 эможи

Зочин
2019-09-02 19:08
Нэг өдөр бүтэн дагуул явж үнэхөосгүй ажиллуулчихаад чи надад Мөнххайрхан явах унааолж өгсөнгүй чамайг интepнэтээр бичнэ гээд байвал яахав.... Ийм золбин юмнуудыг ямар ч зөвшөөрөлгүй дураар нь тавьж ууланд авируулдагаа болимоор байна. Наадах чинь төөрсөн биш мөнгөө төлөлгүй бултсан байна миний бодлоор...
Зочин
2019-09-02 19:01
Наадах чин их бүтэлгүй нөхөр байна лээ эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй ууланд авирах байтугай 2 хөл дээрээ тэнцвэрээ олж явж чаддаггүй сонин хүн байна лээ.
Zochin
2019-09-01 10:57
Harlahaar shiidej
Yrlee
2019-09-01 06:18
Тэнэг
Зочин
2019-08-30 17:35
Наад нөхөрчин 24 д айл хоносон бол 25 нд ямар унаагаар сумын төв цаашлаад аймгийн төв ороод өлгий -УБ ын автобусанд суудаг байна даа.Нисдэг байх уу.
Зочин
2019-08-30 14:05
Хөлсөө төлөөгүй бултсан байх
Аагий
2019-08-30 07:35
Гадныхан байтугай бид ч ууланд төөрдөг биз дээ. Дээрээс машин нь харагдаагүй, харин азаар айл харагдаж дээ.
Зочин
2019-08-29 10:02
Ойлголцоогүй
Зочин
2019-08-29 10:02
Ойлголцоогүй
Зочин
2019-08-28 20:35
Сэжигтэй л юм бна , яагаад машиндаа очоогүй шууд явж вэ
Зочин
2019-08-28 15:00
Тагнуул байх вий дээ
Зочин
2019-08-27 23:14
Зардал төлүүл
Зочин
2019-08-27 18:57
Энэ казакууд одоо монгол юм уу юм болгонд хошуу дүрээд Казакын монгол болциимуу
Зочин
2019-08-26 21:53
zochin
2019-08-26 21:09
tagnuul, esbel tenegrel ubchin
Иргэн
2019-08-26 20:47
Төөрч дээ хөөрхий
Зочин
2019-08-26 19:38
Zunug izdu
Зочин
2019-08-26 18:11
сонирхолтой
keyboard_arrow_up