COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СБД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид алга болсон 14 настай охиныг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө

2019 оны 8 сарын 25

-СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭС АЛГА БОЛСОН 14 НАСНЫ ОХИНЫГ ОЛЖ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ-

Arslan.mn

Сүхбаатар дүүрэгт оршин суух 14 настай "З" гэх охин алга болсон гэх дуудлага, мэдээллийн мөрөөр тус дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярбаатар, Эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Даваахүү нар шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өглөө. Охины гэр бүлээс цагдаагийн байгууллага болон дээрх алба хаагчдад баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна. Бид дуудлага, мэдээллийн мөрөөр ажилласан цагдаагийн дэслэгч Б.Баярбаатартай уулзаж ярилцлаа.

- Алга болсон охиныг эрэн сурвалжлах ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажилласан бэ?

Тус цагдаагийн хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр насанд хүрээгүй эмэгтэй хүүхэд оршин суугаа газраасаа алга боллоо гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Эхний өдөр би өөрийн биеэр эрэн сурвалжилж, Сүхбаатар дүүргийн 17, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт биечилсэн судалгаа хийх, иргэдтэй уулзаж мэдээ, мэдээлэл олох зэргээр ажилласан ба 2 дахь өдөр нь хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Байдрагт нөхцөл байдлаа танилцуулж, эрүүгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч А.Даваахүүтэй хамтран эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжүүлсэн.
Бид хоёр авагдсан мэдээ, мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажлын хүрээллийг Сүхбаатар дүүргийн 18 болон 20 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 10, 15, 16 дугаар хороонд явуулж, ангийн болон бусад найз нөхөд, дотно найзалж үерхдэг хүүхдүүдийнх нь гэр орон гээд сэжиглэж байсан бүх газраар явж хоёр өдөр, нэг шөнө ажилласан.
Ингээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 18 цагийн үед тухайн газар очиход алга болсон гэх 14 настай "З" охин айлын гэрт 2 эрэгтэй хүүхдийн хамт байхыг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

- Охин олдох үедээ ямар нэг гадны дарамт, хүчирхийлэлд өртсөн байдалтай байсан уу. Хамт байсан 2 хүүхдийн талаар болоод ямар шалтгаанаар гэр орноосоо дайжсан талаар тодруулахгүй юу?

Бидний авсан мэдээллээр өмнө нь гэр орноосоо дайжих асуудал гарч байгаагүй ба амьдарч буй орчинд нь хүчирхийлэл байхгүй эцэг, эхийн хараа хяналт дор байдаг гэсэн. Олж очих үед ямар нэг буруу зүйлд уруу татагдсан болоод хорьж цагдсан байдал ажиглагдаагүй тухайн айлдаа 1 шөнө 2 өдөр болсон байсан. Хамт байсан 2 хүүхдийн хувьд одоогоор дотны найзууд нь гэсэн мэдээллийг өгч байгаа.

- Сүүлийн үед бага насны тэр дундаа өсвөр насны охид алга болох асуудал цөөнгүй гарч байна. Энэ бүхэнтэй холбогдуулаад зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргэвэл? 

Хүүхэд тэр дундаа эмэгтэй хүүхдийн хувьд шилжилтийн насны онцлог, гэр бүлийн доторхи асуудал зэргээс шалгаалан сэтгэл санааны хямралд орсноос болж орон гэрээсээ дайжиж улмаар гадны халдлагад өртөх, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох гэх мэт хэргүүд сүүлийн үед нилээдгүй гарч байна. Зуны урин дулаан улиралд сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор хүүхдүүд гадуур явж найз, нөхөдтэйгээ нийлж уулзах цаг их гардаг тул энэ үед эцэг, эхчүүд хаана явж, хэнтэй найзалж, нөхөрлөж байна гэдэгт маш сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хүүхэд бол өөрөө сэтгэл зүй болоод бие физилогийн хувьд онцлог түүнийгээ дагаад ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдох субъект болоход ойрхон байдаг тул энэ асуудал дээр эцэг эх болоод сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс байнгын анхаарлаа хандуулж байх нь зүйтэй гэж хэлмээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
2
wow an post
4
yay an post
1
sad an post
1
ouch an post
2
confuse an post
4
angry an post
11
607208
41 эможи

Талархал
2019-09-01 22:36
Зөв шийдвэр гаргадаг, иргэдээ хамгаалсан ажилдаа гавшгай мундаг залуучууд байдаг. Энэ 2 залууд баяр хүргэж ажилд нь өндөр амжилт хүсье. Тухайн байгууллагын дарга нар энэ л үед тэдэнд урам зориг хайрлаж, урамшуулж байх нь зөв байх. Цагдаагийн хүнд хөдөлмөр эрхэлдэг та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье
Талархал
2019-09-01 22:26
Сайхан мэдээ нийтэлсэнд баярлалаа. Цагдаагийн ажил хүнд хэцүү ажил. Сүхбаатар дүүргийн цагадаагийн 2р хэлтэст гэмт хэрэгт холбогдогчтойгоо эвсчихсэн, залхуу нэгэн байхад иргэдийнхээ
Зочин
2019-08-30 18:57
Ene odoo yu geed hutsaad baigaan be. Yun buuruu hudaldah ve? Gaj dontoi novshnuudig shalgaj shiitgeerei holbogdoh humuus ni.
DR. ADITY
2019-08-25 23:16
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин
2019-08-25 12:57
сайн байна.
keyboard_arrow_up