COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУРВАЛЖЛАГА: ХУРД бол ҮХЭЛ

2019 оны 8 сарын 25

Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн осол зөрчлийг бууруулах үүднээс ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албанаас хөдөө орон нутгийн замд хяналт шалгалт тогтмол хийж ажиллаж байна. Манай сурвалжлах багаас хөдөө орон нутгийн зам тээврийн нөхцөл байдлыг сурвалжлахаар зүүн чиглэлийн Багануур, Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий аймаг руу замд гарч, сурвалжлагаа бэлтгэлээ. 

Сурвалжлага хийх явцад хөдөө орон нутгийн замд олон зөрчил дутагдал илэрлээ. Жолоочид ихэвчлэн шөнийн замд гэрлээ шилжүүлэхгүй, хурд хэтрүүлэх, хүүхдийг буруу тээвэрлэн аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчныг хязгаарласан хөдөлгөөний дүрэмд хориглосон урд талын шилэнд наасан тен, том оврын машинд хүнд даацын ачааг бэхэлгээ муутай тээврлэсэн гэх зэрэг зөрчил дутагдал гаргаж байсан юм.

Зам тээврийн ослоор жил бүр хэдэн мянган хүн бэртэж гэмтдэг. Тэгвэл өнгөрөгч 2018 онд зам тээврийн 29474 осол бүртгэгдэж, 3548 хүн гэмтсэн бөгөөд 562 хүн амь насаа алдсан байна. Харин нийт ослын 97,7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог аж.

Жилд 50 биш 500 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна. "Өөрт тохиолдоогүй бол хол байдаг мэт санах энэ аюул бидний хэнд маань ч тохиолдох аюултай учир бүх автын ослыг хүндрүүлэгч хурдыг багасгаж, аюулгүй байдлаа хангаж явахыг ТЦА-ныхан анхаарууллаа. 

Э.Бөхбат : Хурдыг үхэл л отож байдаг. Гэмгүй нэгний амь насыг хамгаалахын төлөө л бид энд тогтмол хяналт, шалгалт хийгээд ажиллаж байна.

Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд зориулагдсан зам гэдэг нь өөрөө тусгай зориулалтын дүрэм журмаар зохицуулагддаг. Хэн нь хэнийхээ дээр гарах гэсэн үйлдэл хэзээ ч явагдаж болохгүй. Одоо бидний ирээд байгаа багануурын зам дээр гэхэд л 10 машин тутмын 6-7 нь зөрчил гаргах жишээтэй байна. Жолооч нарын гаргаж буй бас нэг том алдаа нь өөрсдийн зөрчил алдаа дутагдлаа хүлээдэггүй. Тэрнээсээ үүдээд өөрсдөө болон өрөөлийг ч аюулд оруулдаг. Бид өөрсдийнх нь болон өрөөлийн амь насыг хамгаалахын тулд энд зогсож байна.

Ч.Чимэдбат: Таны амь нас таниас л хамааралтай

Хөдөө орон нутагт ч тэр орон нутгийн замд ч ялгаагүй замын хөдөлгөөн сэлүүхэн үед жолооч нар жолоо шилжүүлдэг нийтлэг зөрчил ажиглагддаг. Үүний улмаас нэг дор олон хүний амь нас эрсдэж, эд материалын хохирол амсаж байна. Орон нутгийн замд гарч буй осол гол төлөв гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед гарсан байдаг. Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй. Ийм тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэхдээ жолооч нар хугацаа зайгаа буруу баримжаалдаг.

Мөн замын нөхцөл байдалд тааруулж хурдаа тохируулахаа мэддэггүй. Таны тээврийн хэрэгсэл өндөр хүчин чадал бүхий үзүүлэттэй байлаа ч замын нөхцөлд тааруулж хурдаа тохируулах хэрэгтэй. Мотоциклийн осол бас нэлээдгүй нэмэгдэж байна. Жилд 1000 гаруй осол гэмтэл гардаг. Орон нутгийн замд жолооч нар мотоцикль унахдаа зориулалтын малгай, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэдэггүй. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн өрөөлд битгий хэл өөрт хамаарах заалт, зохицуулалтаа ч мэдэхгүй байдаг. Тээврийн цагдаагийн албанаас томтол мэдээлэл өгч, урьдчилан сэргийлж ажиллаж байна. Жолооч нартаа хандаж Яараад яахав дээ, та очих газраа эсэн мэнд аюулгүй хүрэх нь л чухал шүү гэж сэрэмжлүүлмээр байна. 

Өөрсдийнх нь амь насны төлөө тээврийн цагдаагийн албан хаагчид анхааруулж хэлээд байхад л тэдний үгийг үл хайхран алтан амиа эрсдүүлсээр байгаа нь харамсалтай. Тиймээс жолооч нар өөрсдийнхөө болоод гэр бүлийнхээ амь насыг гартаа атгаж яваа гэдгээ ямагт санаж аюулгүй байдлаа хангаж зөрчил дутагдалгүй явахыг энэхүү сурвалжлагаараа сануулж, анхааруулж байна. 

Бидний замд мотоциклтой зөрчил гаргасан жолооч Б-с яагаад хамгаалалт хэрэглээгүй, урсгал сөрж явсан талаар тодруулахад тэрээр "орон нутгийн замд машин бага сэлүүхэн байсан. Өөдөөс ирж яваа машин нээх харагдахгүй байхаар нь чөлөөтэй хэсэг юм даа гээд урсгал сөрөөд явж байж таарлаа. Хөдөө бид ер нь мотоциклын малгай нээх хэрэглэж сураагүй. Хонинд явахдаа дандаа малгайтай яваад байлтай биш. Уг нь ч хэрэглэх хэрэгтэй л дээ. Өмнө нь 2 удаа мотоциклтой явж байгаад хөнгөн гэмтэж байсан. Цаашид аюулгүй зорчих тал дээр анхаарна гэж бодож байна." гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
607206
5 эможи

DR. ADITY
2019-08-25 23:16
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин
2019-08-25 18:03
keyboard_arrow_up