COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

2019 оны 8 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр төв болон зүүн  аймгуудын нутгийн зарим газраар, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 8 дугаар сарын 25-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607200
0 эможи

Зочин
2019-08-25 18:03
keyboard_arrow_up