COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй алба хаагчдад хариуцлага тооцжээ

2019 оны 8 сарын 24

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болон нийгэмд танигдсан Б.Болороогийн гэр бүлд тохиолдсон харамсалтай хэрэг олон хүнийг эмзэглүүлж, цагдаагийн байгууллагын хүнд суртал, хариуцлагатай холбоотой асуудал ч хөндөгдөх болсон. Тиймээс  Б.Болороо бүсгүйн нөхрийн амиа алдсан хэрэгт ЦЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу албаны шалгалт явуулж, хариуцлагагүй хандсан дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулжээ.

Дээрх хэргийн талаар ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Гарьдпүрэв "Иргэн Б.Болороо өөрийн фэйсбүүк хуудастаа "Миний нөхөр Б.Амгалан 2019 оны зургадугаар сарын 19-20-нд шилжих шөнө ажлын байран дээрээсээ алга болсон талаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч холбогдох алба хаагчид нь шуурхай эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгөөгүй, хөгжлийн бэрхшээлтэй намайг ялгаварлан гадуурхсан" гэх гомдолд манай хэлтсийн алба хаагч албаны шалгалт явуулсан.

Уг гомдолд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн таван алба хаагчдад албаны шалгалт явуулсан. Энэхүү шалгалтын хүрээнд тус мэдээллийг хүлээн авсан жижүүрийн бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэршээлтэй иргэнтэй уулзахдаа хамт явсан хүнтэй харьцаж, үл тоосон харьцаа гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдэл бичих шалтгаан нөхцөл, үндэслэл болсон нь тогтоогдсон юм.

Тиймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг шалгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаагүй буруутай дөрвөн алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан. Уг хэрэгт Мөрдөн байцаах албаны даргын 12 заалт бүхий зааварчлага өгөгдөж, түүний дагуу мөрдөн шалгах ажиллагааг тус албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн хяналтад Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэсүргэлжлүүлэн шалгаж байна" хэмээн тайлбар өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
6
607197
22 эможи

Bileg
2019-08-26 22:40
Яг зөв энэ л шудрага нийгмийн хариуцлага. Хулгай болон алдсан зүйл цахим луйварт мөнгө алдах зэрэг тохиолдлоор цагдаагын байгууллагад хандаж байлаа. Өргөдөл авахдаа л за олдохгүй дээ гэж эхлээд л хэргийн материал бүрдүүлж баахан байцаагаад эргээд хариу хэлнэ гээд л таг алга болно. Бодвол бүртгэж авсан юм чинь раадаг л байх даа хөөрхий. Юу гэж хааж дуусгадаг юм гайхаал байдаг шүү.
Иргэн
2019-08-26 14:33
Зөв байна. Ер нь өндөр настан, хүүхэд,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тоодог,хүндэтгэдэг ёс зүй муу шүү. Бусдад сургамж болог.
Иргэн
2019-08-26 11:35
Хүнд алагчилж ханддагаа болимоор юм
nana
2019-08-24 21:32
super
keyboard_arrow_up