COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Цагдаагийн 3 алба хаагч усанд осолдож байсан иргэний амийг аварчээ

2019 оны 8 сарын 22

Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн гурван алба хаагч Туул голд живж байсан иргэний амь насыг аварчээ.

Arslan.mn

Тодруулбал, өнөөдөр 17 цагийн орчимд эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байсан цагдаагийн гурван алба хаагч Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг шуурхай аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг алба хаагчид харж шуурхай ажиллаж уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ. 

Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан цагдаагийн алба хаагчид болох Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, цагдаагийн ахмад С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар ийнхүү шуурхай ажиллажээ.

Тэд гол орчмоор явж байх үеэр хүний орилох дуу сонсогдсноор ийнхүү очиж ус руу орж тухайн иргэнийг татаж гаргасан байна.

Тухайн иргэнийг уснаас гаргахад голын ус ихээр үеэрлэсэн байсан учраас хүндрэлтэй байсан аж. Бид энэхүү мэдээллийг дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
1
angry an post
607141
25 эможи

Зочин
2019-08-22 21:09
Myndag
Зочин
2019-08-22 20:23
сайн байна.
Jargal
2019-08-22 19:29
Ус үертэй байхад ямар зоригтой залуус бэ мундаг юмаа.
keyboard_arrow_up