COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Бөхбат: Борооны улмаас  нийт 104 зам эвдэрч, нүх сүв үүссэн

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Сүүлийн үед Улаанбаатар хотод орсон үргэлжилсэн борооны улмаас зарим газар зам эвдэрч, нүх үүсээд байгаа билээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат " Замын хөдөлгөөний осол, хэрэг нь жолооч нарын сахилга хариуцлага, тээврийн хэрэгслийн насжилт, эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ болон замын ачаалал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Мөн байгалийн хүчин зүйлээс ч шалтгаалах тохиолдол бий. Тухайлбал, зун бороо их орсны улмаас зам эвдрэх, өвөл цас их орсны улмаас халтиргаа, гулгаа үүсдэг.

Сүүлийн үед нийслэлд их хэмжээний бороо орсны улмаас Нарны зам, Үйлдвэр комбинат, 3, 4 дүгээр хороолол, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх зэрэг газруудад нийт 104 зам эвдэрч, нүх сүв үүссэн. Эдгээр нүх сүв нь замын хөдөлгөөнд саад учруулж байна.

Тиймээс замын эвдрэл гэмтээс шалтгаалж зам тээврийн ослын тоо нэмэгдэх нөхцөл байдал үүссэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607126
0 эможи

A
2019-08-22 18:53
Hutsaad bailgui hurdan zasaach tgeed hend gaihuulah gej yaraid bgaan
Zochin
2019-08-22 16:22
Ene hed honogiin boroo hotiin zamd hyanalt yamar bsan bgaag tod haruullaa ih hot delhiin hemjeend hun am ni hursen hot dotorh zam ni haa saigui tam bjee uneheer ichgevter hereg shuu darga ni yu hiij yavaa bol
keyboard_arrow_up