COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Урьдчилан сэргийлэх ХЯНАЛТ ШАЛГАЛТ явуулах талаар үүрэг чиглэл өгөв

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан батлагдсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулан ажиллах талаар  цахим хурал хийж МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин нар дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүүхдийн хөгжил, хамгаалал”-ын чиглэлээр гаргасан 60 дугаар зарлигийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах:
  2. “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сарын аяныг энэ оны 09 дүгээр сард зохион байгуулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид боловсролын байгууллагуудад хамтарсан  хяналт шалгалт хийж эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах:
  3. Өмнө хийгдсэн шалгалтаар их эрсдэлтэй шалгагдсан байгууллага,   шинээр ашиглалтанд орж байгаа барилга, өргөтгөл болон урсгал засвар хийгдсэн обьектуудыг хяналт шалгалтанд хамруулах:  

Мөн иргэдээс удаа дараалан өргөдөл, гомдол ирүүлдэг, нийтийг хамарсан хордлого, халдвар гаргаж байсан сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхийг үүрэг чиглэл болголоо. Цахим хуралд аймаг, нийслэлийн Боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын улсын /ахлах/ байцаагчид оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607079
0 эможи

keyboard_arrow_up