COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАЗ: Зарим музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Монгол улсын зарим музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлыг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)

Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол

·   Монгол Улсын иргэн байх;

· Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

·  Сэтгэцийн өвчин, эмгэггүй;

·  Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага /энд дарж зөвлөмжтэй танилцана уу/


Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

· Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”; (анкетыг энд дарж татаж авна уу)

·  Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;

· Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;

· Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/

· Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;

· Хөдөлмөрийн эсхүл Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу багшаар болон удирдах албан тушаалд ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/

·  Байгууллага хөгжүүлэх хөтөлбөр /10 хүртэлх хуудсанд багтаасан байх/

·  “4 х 6”-гийн хэмжээний 1 хувь цээж зураг;

·  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт;

·  Шалгалтын үйлчилгээний зардал.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын III байрны 215 тоот өрөөнд 2019 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах ба болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна: (уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.)

1. Оролцогчид албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж буй байдлын үнэлгээ;

2. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;

3. Дүн шинжилгээ хийх чадвар;

4. Асуудал шийдвэрлэх чадвар;

5. Монгол хэлний бичгийн чадвар, хэрэглээний програм ашиглах чадвар;

6. Удирдан зохион байгуулах чадвар;

7. Манлайлах чадвар;

8. Багаар ажиллах чадвар.

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”-ээ үзүүлж шалгалтад орно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,

СПОРТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ

Холбоо барих утас: 51-267445

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607059
0 эможи

Зочин
2019-08-21 10:28
сонирхолтой
keyboard_arrow_up