COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗХЖШ-ын орлогч даргад хурандаа Ц.Жавхланбаатарыг нэрийг дэвшүүлснийг дэмжжээ

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

ЗХЖШ-ын орлогч дарга нарын нэгийг чөлөөлж, оронд нь Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг томилуулах саналыг эрх бүхий албан тушаалтнуудаас гаргажээ. Үүнийг БХЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэнийг тус яамны эх сурвалж мэдээллээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.14-т зааснаар ЗХЖШ-ын даргын санал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тус штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг томилох, чөлөөлөх эрх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид бий. Энэ эрхийнхээ дагуу хурандаа Б.Жавхланбаатарыг томилуулах санал гаргасан гэх мэдээлэл БХЯ, ЗХЖШ-ынхны дунд байна.

Батлан хамгаалах салбарынхны дунд энэ томилгоог эсэргүүцэх хүн олон байгаа юм. Тухайлбал, Ц.Жавхланбаатарын талаар “Ядаж л гадаад хэлний мэдлэг тааруу, Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан зарим шалгуур үзүүлэлтийг хангаагүйн зэрэгцээ АТГ, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байсан хүн” хэмээцгээж байв. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Дипломын болон түүнээс дээш боловсролтой, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлага, цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх” хэмээн офицер, ахлагчид тавих шалгуур үзүүлэлтийг хуульчилжээ.

Харин ЗХЖШ-ын орлогч даргад нэр дэвшиж буй хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд цэргийн стратегийн түвшний дээд боловсрол эзэмшээгүй гэнэ. Тухайлбал, ОХУ-ын ЗХЖШ-ын академи, АНУ-ын Нэгдсэн хүчний штабын коллеж (Joint Forces Staff College) зэрэгтэй ижил төрлийн сургууль төгссөн байхыг шаарддагийг хангаагүй гэж батлан хамгаалах салбарынхан үзэж байгаа юм. Мөн ахлагч цолтой нэг залууг энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж ар гэрийнхнээс нь өнгөрсөн онд 3.5 сая төгрөг авсан ч Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй хэмээн ар гэрийнхэн нь АТГ-т гомдол гарган хурандаа Ц.Жавхланбаатарыг шалгуулж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Цагдаа, АТГ-т бусдыг залилсан, албан тушаалаа урвуулж, хамтран амьдрагчаа нэг ангид сул цалинжуулсан хэрэгт шалгуулж буй хүн ЗХЖШ-ын орлогч даргын албан тушаал хаших ёс зүй бий юү” хэмээн бухимдах офицер ахлагч нар цөөнгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
4
607054
7 эможи

Zochin
2019-08-23 19:24
Энэ томилгоог хийхийг эсэргүүцэх зориг зүрхтэй эх оронч дарга нар даанч алга даа, мэдлэг боловсрол нимгэн, албан тушаалд сонирхолтой, өөрийгөө голохгүй юм даа, даанч дээ, армид буруу жишиг тогтоож баына даа, архичин авилгач залуу цэргиын дээд цол авах гээд яавахаар одоо яана Ерөнхийлөгчид уламжилж чадахгүй баына гэхээр төр өрөвдмөөр болж дээ
Зочин
2019-08-21 13:54
muu hun um shg bn
эгэл нэгэн
2019-08-21 11:07
шударга дүр эсгэж, олонд таалагдах гэж ядах мөрдлөө араара иймэрхүү хогийн томилгоо, шахаа хийхээ болитоор юм аа. Цэргийн салбарыг улс төржүүлэхээ болитоор юм. олон шударга офицер, ахлагч нар албандаа итгэх итгэлээ алдсаар байна шүү...
keyboard_arrow_up