COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

2019 оны 8 сарын 17

Arslan.mn

БНХАУ-ын Чендү хотноо энэ сарын 8-18-нд болж буй "Цагдаа болон гал сөнөөгчдийн спортын дэлхийн наадам"-ын чөлөөт бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон зургаан тамирчин дөрвөн алтан, хоёр мөнгөн медаль хүртжээ. 

Тодруулбал, Төмөр Замын цагдаагийн газрын алба хаагч МУГТ О.Насанбурмаа 75кг-д, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Ш.Баянмөнх 125кг-д, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагч МУГТ Г.Эрдэнэбаяр 86кг-д, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Х.Нямдорж 70кг-д тус тус алтан медаль хүртсэн байна. Харин Хүч спорт хорооны тамирчин ОУХМ Б.Төмөрбаатар 74кг-д, Эргүүл хамгаалалтын Газрын шүүх хэлтсийн алба хаагч Н.Ганзориг 125кг-д мөнгөн медаль  хүртжээ.

"Цагдаа болон гал сөнөөгчдийн спортын дэлхийн наадам"-ыг 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн. Манай улсын цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагчид 2011 оноос тус олимпд оролцжээ. Энэ хугацаанд нийт 35 алтан, 23 мөнгөн, 12 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.  

Энэ жилийн наадамд цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, жиу-жицү зэрэг спортын 9 төрөлд хүч сорихоор бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Тэмцээнд оролцох багийг ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дарга, хурандаа Д.Батмөнх ахлаж байна.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606917
0 эможи

Зочин
2019-08-17 13:48
сонирхолтой
keyboard_arrow_up