COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хууль бусаар алт олборлосон гэх Хятад иргэдийг илрүүлжээ

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019.07.29-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.

Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлж, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байгаа аж.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Эх сурвалж: МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606908
2 эможи

Зочин
2019-08-17 10:09
naad bichil uurhaigaa tsegtsleed boliulaachee jinhene baigalin daisan chn bichil uurhai nuhun sergeelt nerte gazruud baigaa shde naad hed chn ezee ch nuhun sergeelt hiine gj bdggui l bhgui yu
Зочин
2019-08-16 19:59
сайн
зочин
2019-08-16 18:39
Бүгд хуйвалдаан шалгалт бол жүжиг гэсээн.Гэхдээ сумын засаг дарга газар олгоод лицэнзгүй уурхай ашиг дуулдаг хөрс руу дуулдаг шууд уурхай ашиг дуулдаг юм бол Ашигт малтмалын газар Уул уурхайн яам. ашигт малтмалын лиценз гэж байх хэрэг байгаа юмуу.Улс дотор улс үүчихсэн жинхэнэ утгаа алдаад удлаа.Хөрс хуулна гэдэг чинь эрүүл газрын хөрсийг хуулж байна гэсэн үг шүү.
keyboard_arrow_up