COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАЗ: Дараах ажлын байрт нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа байгууллагуудын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 25-р тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шаргалуулах журам”-д заасны дагуу нээлттэй зарлалаа.

Үүнд:

  • Богд хааны ордон музейн захирал,
  • Монголын театрын музейн захирал,
  • “Хархорум” музейн захирал,
  • “Хөшөө цайдам” музейн захирал,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирал,
  • Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ ирээдүй” цогцолбол сургуулийн захирал,
  • Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал,
  • Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирал,
  • Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “141-р сургуулийн захирал,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 сургуулийн захирал,
  • Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулийн захирал,
  • Ерөнхий боловсролын тусгай сургууль: 116 дугаар тусгай сургууль, 29 дүгээр тусгай сургуулиудын төсвийн шууд захирагч нарын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт явуулах мэдээллийг “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасны дагуу олон нийтэд зарласан байна.

Сонгон шалгаруулалтын бүртгэл Засгийн газрын  III байранд 2019 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд явагдана. Харин сонгон шалгаруулалтыг 9 дүгээр сарын 12-ны өдөр явуулах бөгөөд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний бичгийн чадвар зэрэг нийт 8 ур чадварын хүрээнд шалгалт авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606902
2 эможи

keyboard_arrow_up