COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Наймдугаар сарын 16-ны 20:00 цагаас 17-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр   4-9 градус, бусад хэсгээр 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 -2019 оны наймдугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв- 

18-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр аадар бороо, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606899
1 эможи

keyboard_arrow_up