COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Баярсайхан: Тоносон булшнаас Монголын төдийгүй дэлхийн археологид ТОД БИЧИГДЭХ олдворуудыг НЭЭЛЭЭ

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтэн нар 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт хадгалагдсан, дэлхийн археологийн судалгаанд нэн ховорт тооцогдох олдворуудын талаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлага явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа ажлаа байнга танилцуулж байгаа. 

Энэ удаад Хөвсгөлд аймгийн Улаан-Уул суманд байгаа 1,000 гаруй булшнаас тоногдсон 100 гаруй булшинд малтлага хийж олсон олдворуудаа өнөөдөр дэлгэн танилцуулж байна. 30 хүний бүрэлдэхүүнтэй баг 40 хоног ажиллаад Монголын төдийгүй дэлхийн археологид тод бичигдэх олдворуудыг нээлээ. Эдгээр олдворууд 13 дугаар зууны Монголын түүхийн цоо шинэ эх сурвалж юм”гэв.

"Энэ үнэт олдворуудыг бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэсэн байх байсан"

Судалгааны багийг ахалж ажилласан, Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан  “Бидний өнөөдөр харж байгаа үнэт олдворууд аль хэдийн тоногдсон булшнаас гарсан. Булш тоногдох нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Дархадын хотгорт бүтэн үлдсэн булш ховор болоод байгаа. 

Тонуулчид металл хайгчаар илрүүлэх боломжгүй 10 гаруй ваарыг бид олсон. Тэдгээрийн дийлэнх нь хөрснөөс доош ойр байсан учраас доторх зүйл нь байгальд задарсан байна.

Харин хөрснөөс доош нэлээд гүнд гурван ваар өрөм, нэг ваар шар тос хөлдүү хэвээр хадгалагдан үлдсэн байна. Жил ирэх тутам мөнх цэвдэг хайлж байгаа учраас бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэсэн байх байсан. Тиймээс цаг хугацааны хувьд азтай тохиол боллоо.

Мөнх цэвдэг хайлж байгаа учраас бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэсэн байх байсан" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606884
2 эможи

Зочин
2019-08-16 12:27
сонирхолтой
keyboard_arrow_up