COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдүүдээ ЗААЖ өгөөрэй: ГАЛ түймрийн үед АВРАГДАХ гурван АРГА

2019 оны 8 сарын 16

Arslan.mn

ОХУ-ын Кемеревод худалдааны төв шатаж, 64 хүн амиа алдсаны 41 нь хүүхэд байлаа. Энэхүү эмгэнэлт явдлын үеэр хүүхдүүд гал түймрийн үед яахаа мэдэхгүй, сандарснаас амь насаа аварч болох байсан үнэтэй цаг хугацааг алдсан нь мэдэгдсэн. Таны хүүхдүүд гал түймрийн үед амьд үлдэх энэ 3 аргыг заавал мэддэг байх ёстой. Заавал хүүхэд гэлтгүй та ч гэсэн мэддэг байхад илүүдэхгүй.

1. Дээр нь шээсэн ороолт, алчуур. Ингэж хэлэхээр хүүхдүүд дооглон инээдэг ч энэ бол амьд үлдэх эхний арга. Учир нь бид байнга ус бариад явж байдаггүй билээ. Хүүхдүүд бол бүр ч байхгүй. Гал түймрээр ихэнх хүн түлэгдэж биш утаанаас угаартаж амиа алддаг. Тиймээс ороолт, алчуур, футболка, цамц гээд ямар ч хамаагүй хувцсаа тайлаад дээр нь шээх хэрэгтэй. Ингээд шээсэн хэсгээ хамартаа наагаад амьсгална. Шээс нь уснаас илүү утаа, хорт агаарыг цэвэрлэдэг юм.

2. Гарах хаалгаа ол. Гал түймэр болно гэж бид огт боддоггүй. Тийм болохоор хэрэв одоо гал түймэр гарвал гэж хэний ч санаанд орохгүй. Тэгвэл тоглоом маягаар хүүхдээ орсон байшин болгондоо галын аюулаас зугтах газар олдог болгож сургаж болно. Энэ нь эцэстээ зуршил болон хувирч, хэзээ нэгэн цагт аминд нь орох юм. Ямар ч зүйлийг 3 сарын хугацаанд тогтмол хийвэл зуршил болдог учраас аливаа аюул осол тохиолдоход хүн сандарч тэвддэггүй сайн талтай. Орсон газар болгоноо ажиглан, гамшгийн үед хаашаа зугтахаа ярилц. Хамгаалалтын ажилтнаас асуусан ч болно.

3. Сандарсан хүмүүсээс тусдаа бай Энд 3 дүрэм бий.

  • Хүмүүсийн урсгалыг сөрөлгүй даган яв. Бүү зогс. Аав ээж чинь ард үлдсэн ч хамаагүй, урагш яв. Гадаа гарсан хойноо аав ээжтэйгээ уулзана.
  • Булан тохой, учирсан саад болгоныг болгоомжтой тойрч гар. Үүний тулд холоос урд юу байгааг сайн хар. Гараа мөрөндөө зөрүүлэн хэрээс маягаар барьж, тохойгоо бага зэрэг урагшлуулсан маягаар яв. Ингэвэл хэрэв хүмүүс чамайг дараад уначихвал чөлөөтэй амьсгалж чадна. Сандарч үймсэн хүмүүс хөл доор нь юу байгааг ч анзаарах ухаангүй байдаг учраас гишгүүлж бэртэж гэмтэх цаашлаад амь насаа алдах аюултай.
  • Хэрэв унасан бол хүмүүсээс хурдан холд. Яаж ийгээд босохын тулд чамд 3 секунд л байгаа гэдгийг бүү март. Хажууд байгаа хүнийхээ хөл, өмд, хүрэм, юу ч байсан хамаагүй маш хурдан зууран, дээш бол. Мэдээж тэр хүн чамд уурлаад цохиж ч магад. Гэхдээ гол нь чи дарагдалгүй босож амжих явдал.

 

Эх сурвалж: eyreg.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606872
7 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-08-16 11:57
мэдээлэл өгсөнд баярлалаа
keyboard_arrow_up