COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-т зориулсан шатрын тэмцээний ШИЛДЭГҮҮД тодорлоо

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-т зориулсан “Прокурорын цом-2019” шатрын тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчдын танхим, Хүний эрхийн үндэсний комисс, Арбитр зэрэг байгууллагын нийт 42 тамирчин оролцлоо.

Тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй шатрын тэмцээнд Нэгдүгээр байранд Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, спортын мастер М.Мөнгөнхүү, Хоёрдугаар байранд Хууль сахиулахын их сургуулийн тамирчин, спортын мастер Д.Гандуулга, Гуравдугаар байранд Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор, спортын мастер Т.Баярсайхан нар шалгарсан юм.

Тэмцээнд шатрын спортын 5 мастер, 6 дэд мастер оролцсоноос гадна хуулийн байгууллагуудын залуу тамирчид оролцож оюун ухаанаа уралдуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606830
0 эможи

Зочин
2019-08-15 11:26
баяр хүргэе!
keyboard_arrow_up