COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилалт

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилалтад оролцохоор ОХУ-ын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч Монгол улсын нутагт орж ирсэн байна.

“Мянга орчим цэрэг, 300 орчим зэвсэг техник наймдугаар сарын 15-нд эхлэх арга хэмжээнд оролцоно” гэж ОХУ-ын армийн дорнод тойргийн командлалаас мэдээлжээ.

Энэ удаагийн сургуулилалтад Оросын талаас Акация 152мм-ийн их бууны өөрөө явагч систем, Град олон пуужин харвагч, Шилка өөрөө явагч агаараас хамгаалах систем, Т-72Б3 танк, БМП-2 явган цэргийн хуягт машин зэрэг зэвсэг техник оролцох юм байна.

Мөн ОХУ-ын Байгалын чанадад байрлаж буй Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэгнүүд оролцохоор болжээ.

Өнгөрсөн оны “Сэлэнгэ” хээрийн сургуулилалт ОХУ-ын Буриадад болж, Монголын талаас 1,000 гаруй цэрэг оролцож байсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606828
1 эможи

Зочин
2019-08-15 11:23
сонирхолтой
keyboard_arrow_up