COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Согтуудаа унадаг дугуй унаж яваад машинд мөргүүлжээ

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

2019 оны наймдугаар сарын 12-ны 17:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн “Мандала” хотхоны урд замд Тоёото Приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-тэй мөргөлдсөн осол гарчээ.

Унадаг дугуй унаж явсан Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байна.

Хоёр өдрийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад осол, хэргийн улмаас нийслэлд 9 хүн гэмтэж бэртсний 4 нь хүүхэд байжээ.

Сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй явган зорчигч нарыг мөргөж гэмтээх зам тээврийн осол ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606783
0 эможи

ИТГЭХГҮЙ БАЙНА
2019-08-14 13:06
ХҮҮХДЭД БУРУУГАА ҮҮРҮҮЛЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО ГЭЖ БОДОЖ БАЙНА.
Зочин
2019-08-14 12:20
keyboard_arrow_up