COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл рүү ТАРВАГАНЫ МАХ оруулахыг хориглолоо

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ. 

Тарваган тахал өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 14 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган энэ сарын 15-наас аравдугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд Улаанбаатар хотод энэхүү халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ. 

Arslan.mn

НМХГ-н байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг  “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мод, байгалийн баялаг, ан амьтан барих үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн иргэн, ААН-үүдийг шалгасан. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсний дотор Булган, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Ховд, Завхан аймгуудаас нийт 23 ширхэг тарвагны нойтон тулам тээвэрлэж байсан зөрчлийг илрүүлсэн. Эдгээр зөрчилд 600 мянган төгрөгийн торгууль, нэг сая 20 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, нэг иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Мөн Хөвсгөл аймгаас бэлтгэсэн 500 кг бугын ясан эвэр, Орхон, Төв аймгийн Борнуур сумаас түүж бэлтгэсэн мансууруулах төрлийн нийт 10 уут ургамалыг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа” гэв.    

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал "Тээврийн цагдаагийн албанаас 183 алба хаагчийг тарваган тахлын эсрэг вакцинд хамруулж, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлдсэн. Нийслэлд найман байнгын пост бэлдсэн. Мөн хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг батлаад явж байна. Дээрх зөрчил нь тээврийн хэрэгслээр зөөгдөн нийслэлд орж ирдэг учир хяналт шалгалтыг нэлээд сайжруулж байгаа" гэв.

Arslan.mn

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж  “Онцгой байдлын албан он гарсаар 2,293 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллахдаа  900 гаруй иргэний амь насыг аварч, 27 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан байна. 

Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн газартай хамтран Туул гол дагуу 1,676 ажилтан, алба хаагч 178 техник хэрэгсэлтэйгээр эргүүл хийн ажилласан. Энэ жилийн усны эргүүлийн нэг онцлог нь зургаан дүүрэгтэй хамтран ажилласан. 

Өнөөдрөөс Улаанбаатар хотын  хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууж байна. Энэхүү ажил нь наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ” гэв.  

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606735
0 эможи

санаа
2019-08-13 14:59
хэзээнии л хориотой шүү дээ юу солиороод бгаа юм бэ
keyboard_arrow_up