COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн даатгалынхан дахиад л хуурамч баримтаар мөнгө завшсан хэрэгт холбогдов

2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс албаны хүмүүс хуурамч баримт бүрдүүлж, хувьдаа завшсан хэрэг өмнө нь нэг бус удаа гарч, шүүхээр шийтгүүлж байсан. Тухайлбал, нас барагсдын нэрээр арилжааны банкны ажилтнуудтай нийлэн улсаас их хэмжээний мөнгө завшсан, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд иргэдийн өвчний түүхийг хуурамчаар үйлдэж, “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн баримт бүрдүүлэн дээрх санд их хэмжээний хохирол учруулсан хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгасан билээ. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд цагдаагийнхан бас хэд хэдэн албан тушаалтныг саатуулан, шалгаж эхэлжээ. 

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан болох Э, Ц нар иргэн О, Б хоёртой хуйвалдан хуурамч баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс завшсан гэх үйлдэлд холбогдсон гэнэ. Ингэхдээ нярайлаагүй хүнийг амаржсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж завшиж байж. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож байсан баримт ч гарч ирсэн гэнэ. Тиймээс ЭЦА-ныхан Э, Ц нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Тэд хэд хэдэн компанийг ашиглаж, 300 гаруй хүний нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангаас мөнгө завшиж хөрөнгөжсөн байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр ийнхүү шалгаж буй аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
13
606681
20 эможи

зочин
2019-08-12 18:57
чингэлтэй,баянголын нийгэмийн даатгалыг сайн ухвал ч их юм гарна даа.
Зочин
2019-08-12 18:40
Нийгмийн даатгалын ажилтнуудад өгөх гэж татвар нэмсэн юм уу. Бид туйлдаж байна шүү.
Зочин
2019-08-12 18:37
Хэрэг илрүүллээ гэдэг өмнөх нас барсан хүмүүсийн нэр дээр мөнгө завшсан гээд л байсан хэн гэдэг хүмүүс хичнээн төгрөг завшсаныг ил тодорхой болгож хуулийн ямар хариуцлага оногдуулснаа ил болгохгүй бол дахин дахин гарах байх. Үнэн ч юмуу худал ч юм уу.
Зочин
2019-08-12 14:17
Арай ч дээ бүх шатандаа ийм заваан байхдаа яахавдээ
Зочин
2019-08-12 14:09
ЖАРАНТЭРБУМЫН САЛАА МӨЧИР
Зочин
2019-08-12 13:07
Хэзээ нэг шудрага ёс ялдаг болноо. Энэ тогтолцоог яанаа
баяраа
2019-08-12 13:01
иймэрхүү гэмт үйлдэл бол урд хөршөд бол ч шууд цааз шүү дээ. х
иргэн
2019-08-12 12:49
Нийгмийн даатгалын шимтгэл насаараа төлөөд үр ашгийг нь хүртэж чадахгүй байна тиймээс энэ хэнд ч нэмэргүй санг татан буулгах нь зөв болжээ одоогоор энэ салбарт ажилладаг хүмүүсийн завшиж идэж уудаг хэрэглээ болоод явсаар л байна
Зочин
2019-08-12 12:42
Шимтгэл нэмээд л бдаг .Өөрсдийнх нь завшсаныг хасах юм бол шимтгэл нэмэх шаардлагагүй юм бна
Зочин
2019-08-12 12:41
Төрсний дараахи мөнгөө авах гэхээр хугацаа хоцорсон гээд аашлаад өгөөгүй өөрсдөө л авах гэж ингэдэг юм бна.Хүүхэд төрүүлсэн нь үнэн юм чинь хугацаа заах хэрэг бдаг юм уу
Иргэн
2019-08-12 12:23
Улс орноо хөгжүүлэхэд ингэж ухаан гаргадаг бол ч мөн ч хурдан хөгжихсөн
Irgen
2019-08-12 11:37
Umhiursun huvalznyud ichij amidaraasai yaj ingej hulgai hiin humsalj chaddag bna.archaagui novchnuud ochood ym asuuh gheer neg l ih zantai ymnuud bdag bugdiig ni uurchilbul.tssrna
irgen
2019-08-12 11:19
Niigmiin daatgaliin sang zogsooj hadgalamj bolgoj irgeddee ovluulsen ni deer yum bna daa 2020 onii songuuliar uuniig hurdan shiideh hun l songii doo
keyboard_arrow_up