COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АРАВТ: Морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ

2019 оны 8 сарын 09

Arslan.mn

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулж буй “Дэлхийн цэргийн наадам”-ын шинэ төрөл болох "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүлжээ.

Уралдаанд Монгол, ОХУ, Казакстан, Киргиз улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өрсөлдөж, АНУ, БНХАУ, БНСВУ, Зимбабве улсажиглагчаар оролцсон юм.

Arslan.mn

Тэмцээн хоёр өдөр, нэг шөнийн турш үргэлжилж эхний өдөр 130 км-т морь бугуйлдан түүнийгээ уналгад бэлтгэх, мориор усан болон бусад саадыг туулах, молцог элсэнд хоноглож сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн юм. Харин тэмцээний хоёр дахь өдөр 7.2 км-ийн богино зайд явганаар гараанаас гарч гранат шидэх, саад туулж буудлага хийх, мориноос гранат шидэх зэрэг даалгаврыг гүйцэтгэлээ.

Тэмцээний хаалтын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хүрэлцэн очсон юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606601
3 эможи

Зочин
2019-08-09 12:07
сонирхолтой
keyboard_arrow_up