COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АРАВТ: Олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан нээлтээ хийлээ

2019 оны 8 сарын 08

Arslan.mn

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явагдаж байна. Тухайлбал, зохион байгуулагч ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч есөн улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан өчигдөр албан ёсоор нээлтээ хийв. Үүнээс “Аравт” морин цэргийн уралдаанд үндсэн оролцогчоор Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улс оролцож байна.

Arslan.mn

“Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд анх удаагаа зохион байгуулагдаж буй “Аравт” уралдааны нээлтийн ёслолд албаны хүмүүсээс гадна Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд моринд хайртай монголчууд нээлтийн ёслолыг үзэхээр цугласан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606587
1 эможи

keyboard_arrow_up