COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхшүр: Орхон аймгийн Цэргийн штабын дарга буудуулж амиа алдсан эсэхийг шалгаж байна

2019 оны 8 сарын 06

Arslan.mn

Архангай аймгийн Өгийнуур суманд 12 хүн түлэгдэж нэг хүүхэд амиа алдсан болон Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга өөрийнхөө өрөөнд буудсан байдалтай олдсон хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б аймгийн захиргааны байрандаа өөрийнхөө өрөөнд буудсан байдалтай олдсон. Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Тэрбээр, 2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг хашиж байгаад зургаадугаар сараас Цэргийн штабын даргын албанд томилогдон ажиллаж байжээ.

Харин Архангай аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 километрийн зайд орших Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг байшин шатсаны улмаас 12 хүн гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан хэргийн тухайд мөн цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Уг байшинд Булган аймгаас Налайх дүүрэг рүү явах замдаа нийт 15 хүн амарч байсан аж. Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад өчигдөр 13.33 цагаас 18.20 цагийн хооронд Зэвсэгт Хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр  иргэдийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ. Харин иргэн О, Х нарыг ар гэрийнх нь хүмүүс автомашинаар тээвэрлэн мөн Улаанбаатарт авч ирсэн байна. Урьдчилсан байдлаар уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь ахуйн газыг буруу ашигласнаас болсон талаар албан хүмүүс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
606504
2 эможи

DR. PRADHAN
2019-08-07 04:18
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Зочин
2019-08-06 16:30
гоё хэлжээ
keyboard_arrow_up