COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Төмөр замчид түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна

2019 оны 8 сарын 03

Arslan.mn

Монгол-Оросын төмөр замчид өнөөдөр хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны түүхэн 70 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.

“Улаанбаатар” зангилааны бүх салбар нэгжийн төлөөлөл ажилтнууд Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын Соёлын ордон хүртэл баярын парадаар жагссан юм. Мөн УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүний парад Зорчигч тээврийн төв буудлын урд замд боллоо.

Анх 1938 онд УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын аж үйлдвэрийн байгууллага хүн амыг нүүрсээр хангах зорилготой байв. 1946 онд Монгол Зөвлөлтийн хооронд байгуулсан гэрээний дагуу Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтанд оруулжээ.

Орос Хятадыг холбосон УБ төмөр зам нь Евроазийн төмөр замын сүлжээний хамгийн дөт зам юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг байгуулах төсөл 1948 онд хийгдсэн. 1949 оны 6-р сарын 6-нд хоёр орны ЗГ хоорондын хэлэлцээр хийгдсэн бөгөөд Монголоос Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талаас Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурсан. 1949 оны 11-р сарын 7-ны өглөө 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606403
1 эможи

Шүүмжлэгч
2019-08-04 09:02
Бүх сайтуудын мэдээ яг ижил дээр нь өдөр тутмын шинэчлэл бүр байхгүй!!!! Нийгмийн сайн сайхөн зүйлийн талаарх мэдээлэл маш цөөн. Муу муухай мэдээлэл уншсаар бгаад галзуурах дөхсөн иргэд.!!! Сэтгүүлчид минь олон түмнээ гэгээрүүлээч ээ. Харанхуй нийгмийг өөрчлөөч ээ
Hmm
2019-08-03 21:38
Muudsan mahtai huushuur zarj bolohgui ee naizuudaa
Зочин
2019-08-03 15:36
сонирхолтой
keyboard_arrow_up