COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

SHAPE APAC: Энэ жилийн онцлох сэдвийг “Эрүүл амьдралын хэв маяг” байхаар тодорхойлсон

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

“SHAPE APAC 2019” уулзалт Улаанбаатар хотноо Чингисийн хүрээ аялал жуучлалын цогцолборт эхэллээ.

Энэ сарын 2-4-ний хооронд Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) дэргэдэх Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Тус уулзалтад 30 гаруй орны 70 гаруй залуу оролцохоос гадна Дэлхийн эдийн засгийн форумын удирдлагын баг, мөн түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Эл Горийн үүсгэн байгуулсан “Climate Reality” хэмээх дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төсөл хэрэгжүүлдэг байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирэх аж.

Arslan.mn

Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс энэ жилийн онцлох сэдвийг “Эрүүл амьдралын хэв маяг” байхаар тодорхойлсон байна.

Техник, технологи хурдацтайгаар хөгжиж, хүн бүр “завгүй” ажиллаж хөдөлмөрлөж буй энэ нийгэмд аз жаргалтай амьдралын хэв маягаа өөрсдөө бүтээх, бий болгох талаар хэлэлцэх асуудал нь маш чухал юм. Тиймээс энэхүү сэдвийг хөндөж ярихаас гадна байгаль орчин, тогтвортой хөгжил, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг яриа өрнүүлэх юм байна.

Arslan.mn

Глобал Шейперс нийгэмлэг нь Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх нийгэмдээ эерэг хувь нэмрээ оруулах сонирхолтой 20-33 насны манлайлагч залуусын нэгдэл юм.

2011 онд анх байгуулагдсан цагаасаа эгнээндээ 8,200 гаруй залуусыг нэгтгэсэн бөгөөд өдгөө дэлхийн 154 өөр хотод 400 гаруй салбар нийгэмлэг үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606373
0 эможи

Зочин
2019-08-02 13:45
сайн
keyboard_arrow_up