COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Прокурорын албаны өдөр”-т зориулсан ШАТРЫН ТЭМЦЭЭН болно

2019 оны 8 сарын 14

Arslan.mn

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Прокурорын албаны өдөр”-т зориулсан шатрын тэмцээнийг жил бүрийн 8 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг. Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хуульчид харилцан туршлага солилцох, хуулийн байгууллагуудад ажиллаж буй хуульчдын шатрын ур чадварыг дээшлүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор тэмцээнийг зохион байгуулж ирсэн.  

“Прокурорын албаны өдөр”-т зориулсан шатрын тэмцээнд Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн яам, Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Өмгөөлөл, Наториатын холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Арбитр, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагын үндсэн ажилтан, хуульчид оролцох юм. Прокурорын байгууллагад ажиллаж байсан хуульчид урилгаар оролцоно.

Шатрын тэмцээн рапид төрлөөр явагдана. Тамирчид нийт 7-9 өрөг Швейцарь системээр тоглож дүнг гаргана. Рапид тэмцээний нэг өрөг талдаа 20 минут, нийт 40 минут үргэлжилнэ.

Эхний гурван байр болон тусгай байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

1 дүгээр байр: “Прокурорын цом”, өргөмжлөл, алтан медал, мөнгөн шагнал;

2 дугаар байр: Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал;

3 дугаар байр: Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал;

Тусгай шагнал-3 мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.

Тэмцээн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагт Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд болно. Оролцох тамирчдын мэдүүлгийг тухайн байгууллага нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө өгнө.

Тамирчид тэмцээнд оролцох тухайгаа тэмцээн зохион байгуулах комисст утсаар мэдэгдэж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

  • Улсын Ерөнхий прокуроын газрын ахлах прокурор Т.Баярсайхан. Утас:   8800-0161
  • Улсын Ерөнхий прокуроын газрын хяналтын прокурор Н.Найгалдорж. Утас: 99197664, 9811-4298
  • Улсын Ерөнхий прокуроын газрын хяналтын прокурор Ц.Мөнхбат. Утас: 9811-6801
Эх сурвалж: МУЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606300
0 эможи

keyboard_arrow_up