7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Багш нар “Түрээсийн орон сууц“-нд 200 квот олгохыг шаардан өлсгөлөн зарлалаа

админ
2019 оны 7 сарын 29

Arslan.mn

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт 972 өрхийг хамруулахаар болж, цахим бүртгэлийг явуулж байгаа билээ.

Үүнээс 200 квотыг нь багш нарт олгохыг шаардсан бөгөөд шаардлагад хариу өгөөгүй тул өнөөдрөөс эхлэн багш нар өлсгөлөн зарлалаа. Одоогоор 100 багш өлсгөлөнд нэгдэхээ мэдэгдсэнээс 30 нь өлсгөлөн зарлаж байна.

Нийслэлийн орон сууцны корпорациас (НОСК) аль нэг төрийн албан хаагчид давуу эрх олгохгүйгээр шалгаруулна хэмээсэн ч багш нарын хувьд бодит байдалд нийцэхгүй байгааг тодотгосон. 

Өлсгөлөн зарлаж буй багш нарын төлөөлөл "НОСК-ийн дарга нь сонгон шалгаруулалтаар хэдэн ч багш орж болно гэж байгаа. Тэр нь үнэн. Гэвч бодит байдлыг аваад үзвэл өрх толгойлсон багш ээж хэзээ ч үүнд хамрагдаж чадахааргүй байна. Энгийн жишээг аваад үзэхэд ихэнх багш цалингийн зээлтэй. Хамтран төлөгчгүй, цалингийн зээлтэй багшийн орлого, зарлагын харьцаа нь үзүүлэлтэд тэнцэхгүй болоод байгаа юм. Тиймээс л бид өрх толгойлсон, амьдралын боломж тааруу багш нарынхаа төлөө тэмцэж байна" хэмээж байлаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606181
0 эможи

Зочин
2019-07-29 15:55
сайн байна.
keyboard_arrow_up