COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ“

2019 оны 7 сарын 24

Б. Энх-Амгалан зурган илэрцүүд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой шийдвэр гаргасныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан танилцуулж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахаар боллоо.

Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв. 

Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгосон.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой. 

2013-2015 онд замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг хийж гүйцэтгэсэн. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас 2015-2018 онд ажил нь зогсоод байсан юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам доллар байдаг. Төмөр замтай болсноор үнэ хоёр дахин буюу 14.9 ам.доллар болж буурах юм.

Хоёрдугаарт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил эд явагдаж байна. Долоон худаг гаргахаас гурван худгийг гаргасан. Усны асуудал шийдэгдсэн. 50 км замын зураг батлагдсан, ажил нь хийгдэж байна. Наад талаасаа 17 км замын зураг хийгдээд дууссан. Нийт 90 км замын ажил хийгдээд явж байна. Ингээд замын зураг, усны асуудал говьд шийдэгдсэн гэсэн үг. 

Энэ зам дээр 

  • Торгон харгуй компани
  • Great road компани
  • KHNR 
  • Saikhan go road
  • Билэгт зам
  • Ирээдүйн ган зам 
  • Бидний зам
  • Дардан говь гэсэн найман туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Зэвсэгт хүчний төмөр замын 77, 81 дүгээр анги үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Ажлын хэсгүүд явж шалгасан. Баланс, улаан шугам тавигдсан тул ажлаа эхлэхэд бэлэн болсон. 

Цементийн асуудлыг бид Монцемент болон бусад компанитай ярьж, газар дээр хоолой цутгах болон бусад ажлыг хийх, зарим хоолойг үйлдвэр дээр нь хийгээд аваачиж угсрах талаар ярьж байна. 

ОХУ, Хятад улстай бид төмөр замын рейлсийн асуудлыг судлаад тэнд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам идэвхтэй ажиллаж байна. Түрүүчийн татан авалтаа удахгүй хийхээр тооцож байна. Монголын үндсэний үйлдвэрлэгчид консорциум болж ажиллаж байгаа. Дээр нь Монголын тавигдаж байгаа төмөр замын дэр бетоны ажлыг хийхээр төлөвлөж байна. Консорциумын нэг байгууллагатай Монголын төмөр зам, ЗХЖШ гэрээ байгуулаад суурь бүтцийн ажлыг хийхээр идэвхтэй ажиллаж байна. Баасан гарагт дахин очиж танилцана гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606083
1 эможи

Зочин
2019-07-24 12:16
гоё хэлжээ
зочин
2019-07-24 11:36
Тавантолгойгооё Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавиигдах тухай яригдаж байгаад олзуурхууштай байна Харин одоо тухайн чиглэлд явж буй хятадын том оворын тээврийн хэрэгёлүүдийг бүр мөсөн жагсаалаас гаргах хэрэгтэй яадаж л байгаль орчинд ээлтэй
keyboard_arrow_up