COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний “БММЗ” нэрийн автобусны эцсийн зогсоолыг Мишээл экспо руу шилжүүлэх төлөвлөлт

2019 оны 7 сарын 22

Мишээл групп ХХК нь 2019 оны зургаадугаар сараас эхлэн “Мишээл фүүд стрийт” энтертаймент гудамжны шинэ төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны эцсийн зогсоолыг Мишээл 2 объектын хойно шилжүүлсэн байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний БММЗ нэрийн эцсийн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 2019 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Мишээл экспо хүртэл сунгаад байна.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо”, Ч: 61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”, Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:58 “3, 4-р хороолол – БММЗ” чиглэлүүдийн замналд дараах өөрчлөлтүүд орж байгаа ажээ.

 

 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
606033
2 эможи

Зочин
2019-07-22 12:09
баярлалаа
keyboard_arrow_up