COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлснээс хойш 90 минутын хугацаанд 4,033 хүүхэд бүртгүүлсэн“

2019 оны 7 сарын 22

Arslan.mn

2019-2020 оны цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Цахим бүртгэл гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа. Хоёр настнуудыг бүх цэцэрлэг бүртгэх бол 3-5 настай хүүхдийг харьяа цэцэрлэгт нь хяналтын тоо бий эсэхээс хамаарч бүртгэнэ.

Энэ хичээлийн жилдээ багтаж ашиглалтад орох 73 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байгаа аж. Тэдгээрээс 35 нь есдүгээр сардаа багтаад үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна.

Өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдалт 80.1 хувьтай байсан бол энэ жил 83-84 хувьд хүрэхээр байгааг албаныхан хэлж байв.

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг

"Цэцэрлэгийн цахим бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулж байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 90 минутын хугацаанд 4,033 хүүхэд бүртгүүлсэн байна. Тухайн цэцэрлэгийн хяналтын тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгоно.

Хамран сургах тойргийг хүүхдийн төрсөн эхийн хаягаар тогтоож байгаа.

Хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулмагц харьяа цэцэрлэг гарч ирнэ. Бүртгүүлэх тохиолдолд баталгаажуулах код аваад бүртгүүлнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй, өндөр настан, интернэтэд орох боломжгүй иргэд харьяа дүүргийнхээ боловсролын хэлтэст очоод хүүхдийнхээ регистрийн дугаарыг хэлээд мөн цахимаар бүртгүүлнэ. Бүх бүртгэл цахимаар явна гэсэн үг" хэмээн тайлбарлалаа.

Бүртгэл наймдугаар сарын 22-ны 23:59 цагийг дуустал үргэлжилж, дараа өдрийнх нь 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэнэ. Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд байгуулах шаардлагатай.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606026
0 эможи

Зочин
2019-07-22 11:36
сонирхолтой
keyboard_arrow_up