COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярт өдөр тохиож байна

2019 оны 7 сарын 19

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойн баярт өдөр өнөөдөр тохиож байна.

Ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж буй цагдаагийн нийт алба хаагчид болон ахмад ажилчдад ЦЕГ-ын удирдлагууд болон Хууль зүй дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж нар хүндэтгэл үзүүлэн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, 2 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11алба хаагчдад цагдаагийн цол олгосон юм.

Мөн цагдаагийн нийт алба хаагчдад халуун баяр хүргэсэн мэндчилгээг иргэдийн зүгээс илгээсээр байна.

Төрийн сүлдтэй малгайгаа толгойдоо залж, эх орныхоо сүлдэнд залбиран эх орон, ард иргэдийнхээ өдөр бүрийн амгалан тайван байдал, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах хэцүүхэн үүрэг хүлээсэн Цагдаагийн нийт алба хаагчдад халуун баяр хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605984
0 эможи

keyboard_arrow_up