COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүргийн замын цагдаа нар мотоциколтой боллоо

2019 оны 7 сарын 19

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх амар бөгөөд хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлж байгаа дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олонд хоёр мотоциклыг хүлээлгэн өглөө.

Дүүргийн Засаг дарга Т.Баясах мотоциклын түлхүүрийг албан хаагчдад гардуулан өгч Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн мэндийг дэвшүүлж, алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг өргөсөн юм. 
Мөн 98 жилийн ойн хүрээнд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хамт олноо манлайлсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын шагнал болон Талархлын бичгээр шагнаж урамшууллаа.

 

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605958
0 эможи

keyboard_arrow_up