COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Японы анимэ студийн галын улмаас 33 хүн амь үрэгдэв

2019 оны 7 сарын 19

Өчигдөр Киото хотын анимэ студийн байранд гарсан гал түймрийн улмаас амиа алдагсдын тоо 33 хүрсэн байна. Мөн 35 хүний биеийн байдал муу байгаа тухай сүүлийн байдлаар мэдээлжээ.

Галыг санаатай тавьсан гэгдэж байгаа 41 настай эрэгтэй өөрөө түлэгдэж, эмнэлэгт хүнд байгаа тул цагдаа нар байцааж, гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг тогтоох боломжгүй байгаа гэнэ.

Киото хот дахь алдартай анимэ студид өнөөдөр нэг этгээд гал тавьснаас хамгийн багадаа 10 хүн амиа алдаж, 40 орчим хүн түлэгдсэн тухай Японы гал түймэртэй тэмцэх алба мэдээллээ.

Орон нутгийн цагаар өглөөний 10:30 цагийн орчимд 41 настай эрэгтэй Киото Энимэйшн компанийн гурван давхар байранд шатамхай шингэн цацаж, гал тавьжээ.

Гал тавьсан этгээд өөрөө түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай цагдаагийн газар мэдээлсэн байна.

Гэрчүүдийн мэдээлж байгаагаар гэмт этгээд “Үхэцгээ!” хэмээн орилоод компанийн байр руу шингэн цацаж байжээ. Гал гарах үеэр байранд 70 гаруй хүн байсны ихэнх нь зугтаж чадсан байна.

1981 онд байгуулагдсан Киото Энимэйшн нь KyoAni нэрээрээ алдаршсан бөгөөд “Lucky Star”, “K-On!”, “Haruhi Suzumiya” зэрэг комик номнуудаараа зах зээлд танигдсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
605956
1 эможи

keyboard_arrow_up