COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Хүн амын төрөлт 50 буюу 0.1 хувиар нэмэгджээ

2019 оны 7 сарын 18

Arslan.mn

Үндэсний Статискийн Хорооноос хүн амын талаар статистик мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38084 эх амаржиж, 38361 хүүхэд төрүүлсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29 (0.1%)-өөр, төрсөн хүүхэд 50 (0.1%)-аар тус тус өсжээ.

Харин нас баралт 8523 болж, өмнөх оны мөн үеэс 7 (0.1)-оор нэмэгджээ.

Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 9.1 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр тус тус буурсан тухай өнөөдөр Үндэсний Статискийн Хорооноос мэдээллээ.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605940
0 эможи

keyboard_arrow_up