COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Наадмын үеэр ноцтой гэмт хэрэг гараагүй ч хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна“

2019 оны 7 сарын 17

Улсын баяр наадмын үеэр буюу долоодугаар сарын 9-15-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан. Энэ хугацаанд гарсан гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд 99 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд халаасны хулгайч байж болзошгүй этгээдийн царайг таньж илрүүлэх 89 хяналтын камерыг байршуулсны үр дүнд халаасны хулгайн гэмт хэрэг буурлаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 400 хүнийг саатуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 42 иргэнийг баривчилсан. Мөн 54 гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж ажилласан.

Наадмын үеэр буюу долоодугаар сарын 9-13-ны өдрүүдэд "Торгоны зам" олон улсын уралдаан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн учраас цагдаагийн байгууллага нэлээд ачаалалтай ажиллалаа. Хэд хэдэн аймгийг дамжин бартаат замд уралдаан үргэлжилсэн учраас оролцож буй гадаадын тамирчид, зам дагуу оршин сууж буй иргэд болон малын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажилласан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605904
0 эможи

keyboard_arrow_up