COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболд: Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байх ёсгүй

2019 оны 7 сарын 16

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын талаар мэдээлэл өглөө. 

Arslan.mn

Энэхүү өөрчлөлтөд олон жил яригдсан ч шийдэгдэлгүй нийгэмд саад учруулж буй асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасныг тэрбээр онцоллоо.

Түүний хэлсэн тайлбарыг товчлон хүргэвэл: 

  • Үндсэн хуульд “хот” хэмээх үгийг оруулж, нийслэл, аймаг, хот, дүүрэг, сум… хэмээн тусгажээ. Ингэснээр 300-аас дээш мянган хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүрэг аймгийн хэмжээний засаг захиргааны нэгж буюу хот болж, дүүргүүд статусаараа сумтай нэг зиндаанд очно. 
  • Түүнчлэн Үндсэн хуулийн 57.3-т өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах өөрчлөлтийг орон нутгийн ИТХ-ын шийдвэрээс үл хамааран Засгийн газар УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байхаар тусгажээ. 
  • УИХ-ын гишүүдийн тоо 108 болгох санал гаргасан талаар бид мэдээлсэн. Одоогийн Монгол Улсын хүн амтай харьцуулахад төлөөллийг хангая гэвэл УИХ 114 гишүүнтэй байх шаардлагатай ч 108 болгох саналыг Ерөнхийлөгч гаргажээ. 
  • Хот, аймаг бүр УИХ-д төлөөлөлттэй байх зарчмыг хангах бөгөөд гишүүдийн 50-ийг намын жагсаалтаар оруулж ирэхээр саналдаа тусгасан байна. 
  • Харин Засгийн газрын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах одоогийн төсөлд тусгасан дөрвөн гишүүн давхар дээлтэй байх талаар Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа аж. Харин тэрбээр Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн дан дээлтэй буюу УИХ-аас хамааралгүй байхаар хуульд тусгаж, саналаа боловсруулжээ. 
  • Иргэдийн хурал, УИХ, Засгийн газар гэх мэт төлөөллийн бүх байгууллагын бүрэн эрхийн хугацааг 5 жил байхаар оруулсан байна.
  • Монгол Улс 1945 онд ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо урд хөршөөр хүлээн зөвшөөрүүлсэн бол магадгүй ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо алдах эрсдэлтэй хэмээн Ерөнхийлөгч үзэж, “Монгол Улс өөрийн тусгаар тогтнолыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулж, түгжинэ гэдгийг З.Энхболд дарга тайлбарлав.
  • Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг ард нийтийн өмч байхаар саналдаа тусгажээ. Мөн гаднын хөрөнгө оруулалттай компани байгалийн баялаг ашиглавал хөрөнгө оруулалтаа 100 хувь өөрсдөө гаргаж, ашгийн 51 хувийг Монгол Улс хүртэхээр тусгасан байна. 

Эцэст нь, Ерөнхийлөгчийн санаалчилсан төслийг хуулийн дагуу санал авахаар долоон байгуулладаг хүргүүлж, санал аваад дууссан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэллээ. Харин Засгийн газраас санал авах хуулийн заалт байхгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
605876
2 эможи

2019-07-17 10:42
Ерөнхий сайдын албан тушаал бол Гүйцэтгэх засаглалын албан тушаал учраас УИХ-ын гишүүн давхар гүйцэтгэж болохгүй учир нь ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ 2-ын чиг үүр нь тус тус даа тэс өөр юм.
Зи гөлөг
2019-07-16 22:23
Монголын газар шороон дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх бизнесийн ашгийн 50%авах хэрэгтэй. Дэлгүүр буудал үйлдвэр уурхай г.м үйл ажиллагаа явуулж л байгаа бол ашиг олж л байгаа бол монгол газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол өгөх л хэрэгтэй. Үүнийг томчуудаас л өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй
keyboard_arrow_up