COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Их хурд-8” уралдааныг Монгол туургатны морины өв соёлын наадам болгон зохион байгуулна

2019 оны 7 сарын 16

Arslan.mn

Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг гурван жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос/ММСУХ/ энэ жил найм дахь удаагаа тус уралдааныг зохион байгуулж байгаа бөгөөд хурдан морины уралдааныг морин уралдаан төвтэй, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэсний их өв соёлыг цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилгоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8”, Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болсныг ММСУХ-ны тэргүүлэгч, тус наадмыг зохион байгуулах комиссын дарга Б.Бадраа хэллээ.

Arslan.mn

Долоодугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж, болзол хангасан шигшмэл азарга, их нас, шилмэл хурдан морьдын уралдааныг зохион байгуулахаас гадна долоон дэд хөтөлбөр бүхий уралдаан тэмцээнийг явуулахаар болжээ.

Тодруулбал, “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд  Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой. Уяачид уралдаанд оролцох мандатаа орон нутаг дахь ММСУХ-ны салбар хороодоор дамжуулан хүсэлт гарган авах юм байна.

Наадмын удирдамжийн дагуу сум бүр дэх салбар хороод “Адуучин”, “Хос сайхан морьтон” шалгаруулах тэмцээнээ зохион байгуулчихсан бөгөөд шалгарсан шилдгүүд энэ сарын 20, 21-нд Хүй долоон хутагт ирж өрсөлдөнө хэмээн зохион байгуулагчид хэллээ.

“Шигшмэл хурдан морьдын “Их хурд 8”, Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-аар адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн, улсын хэмжээнд буюу, 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас оролцох “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан жороо морины уралдаан, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт, морин циркийн үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605874
2 эможи

Bkyukl
2019-07-16 17:13
barah uu kkkk
keyboard_arrow_up