COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хоёр иргэнийг аварчээ

2019 оны 7 сарын 16

өндрөөс унах зурган илэрцүүд

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.07.15) 22:23 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч 9 минутын дараа очиход тус байрны оршин суугч 37 настай эмэгтэй О согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 давхрын тагтнаас үсрэх гэж байсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 9 давхар орон сууцны барилгын 6 давхрын цонхноос хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 23:23 цагт иржээ. Дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч найман минутын дотор очиход тус байрны оршин суугч 21 настай залуу Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын цонхоор хоёр хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
605872
2 эможи

Зочин
2019-07-18 21:41
Явах замд нь битгий саад бол. Хойд насандаа хонин гүрвэл болно.
keyboard_arrow_up