COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн дээд одон медаль гардууллаа

2019 оны 7 сарын 16

Монголын Татварын алба-н зураг.

Монголын татварын албанаас төрийн дээд одон медаль хүртэж байгаа татварын улсын байцаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. 

Мөн энэ өдөр Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал Монгол улсын засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-ийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гардан авлаа. Ажил үйлс, хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан салбар, салбарын төлөөлөл албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас онцолж Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг билээ.

Монголын Татварын алба-н зураг.

ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нь татварын албанд 20 жил ажиллаж, Монголын татварын орчныг сайжруулах, татварын орлогыг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа шилдэг албан хаагчдын нэг тул ийнхүү Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагджээ.

Монголын Татварын алба-н зураг.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ТУБ Д.Мэндбаяр, “Алтан гадас” одонгоор ТЕГ-ын Татварын хяналт шинжилгээ арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Энхбат, мөн тус газрын татварын улсын байцаагч Ц.Өлзийбаяр, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн ТУБ Б.Тунгалагтуяа, УТОХГ-ын ТУБ Ч.Нарантуяа, тус газрын ТУБ Э.Болормаа, Нийслэлийн татварын хэлтсийн ТТХХ-ын дарга Х.Уранчимэг, НТГ-ын ТУБ Б.Батболд, Д.Энхцэцэг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ТУБ Д.Дорж, Ш.Отгонбаяр, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн ТУБ Б.Хүдэрсайхан нар тус тус шагнууллаа.

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар УТОХГ-ын ТУБ Ц.Оюунтуяа, БЗД-ын ТХ-ийн ТУАБ Ц.Эрдэнэхүү, СБД-ын ТХ-ийн ТУБ Ж.Нямдорж, Н.Мөнхбаатар, БЗД-ын ТХ-ийн ТУБ Д.Уламбаяр нар энгэрээ цооллоо.

Шагнал гардуулах үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал та бүгдийн хөдөлмөр бүтээлийг төр үнэлсэн нь улсын төсөв бүрдүүлэх үндсэн үүрэгтэй татварын албыг үнэлж буй хэмээн үзэж та бүхэндээ баяр хүргэж байна. Цаашдаа илүү олон хүнийг амжилт, үр бүтээлд дагуулахыг ерөөе гэлээ.

Монголын Татварын алба-н зураг.

Эх сурвалж: ТЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605867
1 эможи

keyboard_arrow_up