COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Наадмын үйлчилгээнд муудсан мах хэрэглэх оролдлогыг зогсоожээ

2019 оны 7 сарын 16

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний их баяр наадмын өдрүүдээр үйлчилгээ үзүүлж буй газруудад хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Чингисийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд үйлчилгээ үзүүлж буй газруудын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын хэм хэмжээг шалгажээ.

Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэг гээд нийт 610 зөвшөөрөлтэй цэгт байнгын хяналт шалгалт хийсэн гэнэ.

Энэ үеэр НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажилчдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн аж. Наадмын өмнөх долоо хоногт НМХГ-аас наадмын талбайд худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлсийн жагсаалтыг мэдээлж байсан. 

Тус жагсаалтад ил задгай худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, тамхи худалдах, майонез, өндөг, крем, хиам оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүн худалдах, халаасан хоолоор үйлчлэх зэргийг хоригложээ. Түүнчлэн шорлог, хуушуур, хорхогийгзаасан байрлалаас өөр газарт зөөж худалдах, зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах, 0.035 мм-ээс нимгэн уут хэрэглэх, аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглосон байдаг. 

Харин хориглосон болон зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авдаг байна. Иймээс баяр наадмын өдрүүдээр илэрсэн зөрчлүүдийн талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Долоодугаар сарын 11. 

Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, хоёр аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035 мм-ээс доош 1,200 ширхэг гялгар уутыг хураан авсан. Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд. Зөвшөөрөлгүй болон гар дээрээс худалдаа хийж буй есөн иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ. 

Түүнчлэн нэг аж ахуйн нэгжийн таван кг муудсан хонины махыг хурааж устган, долоон аж ахуйн нэгж, байгууллага, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Хүй долоо худагт. Хуурамч зөвшөөрөлтэй нэг аж ахуйн нэгж, байгууллага, зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 21 иргэний үйл ажиллагааг таслан зогсоожээ. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй 15 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байна. Түүнчлэн хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлжээ. 

Ингэснээр 32 архи, 25 пиво хураасан байна. Мөн хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруулжээ. 17 аж ахуйн нэгж ил задгай гал түлж, үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоосон гэнэ. 0.0035мм-ээс доош 604 ширхэг нийлэг гялгар уутыг хураан авчээ. Хуушуур хийхээр бэлдсэн 24 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 25 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

37.1 кг хуршиж, хальс нь ногоорсон махыг хураан устгаж, таван аж ахуйн нэгжийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангасан гэнэ. 22 аж ахуйн нэгжийн ашиглаж байсан стандартын шаардлагад нийцэхгүй уртасгагч, залгуурыг солиулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605860
0 эможи

keyboard_arrow_up