COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийн наадмыг жаргаая

2019 оны 7 сарын 12

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр 

Монголчууд аа, дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатнууд аа. Монгол орныг зорин ирсэн эрхэм зоочид, найз нөхөд, жуулчид аа.

Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам ийнхүү өндөрлөж байна. Наадамчин  олон хоёр өдрийн турш хурдан хүлгийн  тоосонд хийморио сэргээж, эрхий мэргэдийн уухайн дуунд саруулсаж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж, сайхан наадацгаалаа. Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийнхээ наадмыг жаргаая.

Монгол Улс, монгол үндэстэн байсан цагт монгол наадам маань жилээс жилд өргөжин тэлж, хүн зоныг баясган цэнгүүлж, өв уламжлалыг бадраан бататгаж байх нь дамжиггүй.

Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй.

Мөнх тэнгэрийн дор монгол наадам жаргаж байна. Баярлалаа, та бүхэнд хэмээн монгол наадмыг өндөрлүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605840
1 эможи

keyboard_arrow_up