7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шагайн харвааны шилдгүүд тодорлоо

админ
2019 оны 7 сарын 12

Arslan.mn

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэц мэргэнээ сорьжээ. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцсон юм.

Ингээд;

  • Нэгдүгээр байрт, УБТЗ-ын Л.Болд ахлагчтай баг;
  • Хоёрдугаар байрт, АПУ ХХК-ын С.Ямааранд ахлагчтай баг;
  • Гуравдугаар байрт, Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тус тус эзэлжээ.

Энэ жилийн хамгийн өндөр настай харваач нь Хэнтий аймгийн харьяат 86 настай М.Дагвадорж гуай байсан бол хамгийн залуу харваач Өмнөговь аймгаас ирж оролцож буй 16 настай н.Өсөхбаяр байв. Мөн улсын цолтой 300 гаруй харваач тэмцээнд оролцсон аж.

Дашрамд дурдахад, Шагайн харваа 2014 онд ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгджээ.

 

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605829
0 эможи

keyboard_arrow_up