COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хүй долоон худагт 7-9 насны гурван хүүхэд төөрсөн байсныг олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

2019 оны 7 сарын 12

Баяр наадмын үеэр наадамчдын дунд гардаг нэг асуудал бол хүүхэд төөрөх явдал байдаг.

2019 оны долоодугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хүй долоон худагт 7-9 насны гурван хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байсныг олж асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өглөө.

Цагдаагийн  байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна. 

Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. 

Наадамчин олон та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтай сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605813
4 эможи

keyboard_arrow_up