COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Сүхбаатар дүүрэг гал түймэр унтраах шинэ ангитай БОЛЛОО

2019 оны 7 сарын 11

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо гал түймэр унтраах, аврах 74-р ШИНЭ АНГИ өчигдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Г.Ариунбуян, НИТХ-ийн төлөөлөгч П.Баярхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон бусад албаны хүмүүс, аврагчид, иргэдийн хамт оролцлоо.

Сүхбаатар дүүргээс 2018 онд аврах, гал унтраах 34-р ангид дүүргийн төсвийн 33 сая төгрөгийн хөрөнгөөр шуурхай албаны фургон машин бусад аврах ажиллагааны багаж хэрэгслийг авч өгсөн бол өчигдөр шинээр нээгдэж байгаа 74-р ангидаа дүүргийн төсвөөс 200 гаруй сая төгрөгөөр иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны болон бусад багаж хэрэгсэл зэргийг шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан, Шарга морьтын зуслан, Баянбулаг зуслан, Санзай, Их, Бага Баян, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зуслан зэрэг газруудад гал түймэр, гамшиг ослын дуудлагаар гарч ажиллахад зуслангийн чиглэлд Санзай зуслан хүртэл талдаа 27 км замыг 20 гаруй минут явж очдог байсан бол шинэ аврах анги байгуулагдснаар богино хугацаанд дуудлагын газарт хүрэлцэн очих, гарсан гал түймрийг цаг хугацаа алдалгүй, хохирол багатайгаар бүрэн унтраах, мөн төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа алдалгүй, шуурхай хүргэх бодитой боломж бүрдэж байна.

НИТХ-ийн төлөөлөгч П.Баярхүү

Миний бие 2016 онд Сүхбаатар дүүргийн 19-р хорооноос иргэдийнхээ итгэл дэмжлэгийг хүлээж НИТХ-д сонгогдсон. Дараа нь бид ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын удирдлагуудтай олон удаагийн уулзалт, хүсэлт тавьсаны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 19-р хороонд анги байгуулах шийдвэр гаргасан.  Сүхбаатар дүүргийн 19-р хороо нь зуслангийн бүс байсан бол одоо суурьшлын бүс болж өргөжсөн. Гамшигаас бид сэргийлж байнгын бэлтгэлтэй байх үүний зэрэгцээ хариу арга хэмжээ авахад төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь чухал юм. Төлөвлөгөөт хугацаандаа шинэ аврах анги маань ашиглалтанд орсонд баяртай байна. Аврах ангийг барьсан хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605800
1 эможи

keyboard_arrow_up