COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШАГНАЛ: Цагдаа, Дотоодын цэргийн цол шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

2019 оны 7 сарын 09

Arslan.mn

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Цагдаа, Дотоодын цэргийн цол, алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр ЦЕГ-ын ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөлөө. Шагналыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан нийт алба хаагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ. 

Arslan.mnЦагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлсэн үгэндээ

"Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 50 алба хаагч төрийн одон медалиар, 110 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны, 484 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 1029 алба хаагч “Цагдаагийн албаны төлөө” медалиар шагнагдлаа. Мөн цагдаа, дотоодын цэргийн нийт 134 алба хаагч хугацааны болон хугацааны өмнө цол шагнагдсаны дотор 11 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол, мөрдсөө гардан авлаа. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Ажлын ололт, амжилтаа улам бататгаж, төр засгаас олгож буй энэ их итгэл найдварыг хүлээж, иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө мэргэжлийн өндөр ур чадвар гарган хичээнгүйлэн ажиллана гэдэгт найдаж байна.Түүхт ойн босгон дээр хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан нийт алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Тулгар төрийн 2228, Их монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэн, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ гэр бүлийнхэнд тань эрүүл энх, сайн сайхныг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай.Та бүхэн сайхан наадаарай." хэмээлээ. 

Arslan.mn

“Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор: 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Бямбадоржийн    Даваазул

Arslan.mn

“Цэргийн гавъяаны одон”-оор: 

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Пүрэвжавын Эрдэнэбат

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Жаргалын Батсайхан

- Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ганхуягийн  Арсланхуяг

- Хэрэг бүртгэх албаны Дүн шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн мэдээлэл, судалгаа хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Баатарын  Батдаваа

- Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтсийн ерөнхий зохицуулагч цагдаагийн дэд хурандаа Тунгалагийн   Лхагвасүрэн

- Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Төгсөөгийн Түвшинбаатар

- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч нарын 18 алба хаагч Бадарчийн  Зоригоо

Arslan.mn

“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр:

- Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Цэрэндавын Ганболд

- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Батмөнхийн Ганбаяр

Arslan.mn

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар:
  • Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сантехникч Н.Баярсайхан
  • Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сантехникч Д.Буянтогтох
  • Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Ар, тал хангалтын үйлчлэгч Л.Цэцгээ

Arslan.mn

“Цагдаагийн алдар” тэмдгээр: 

- Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Отгонбаатарын Халиун

- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Янжмаагийн Ганбат

- Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Дамдинбазарын Цэдэвсүрэн

- Нийслэлийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Мэргэжил, арга зүйн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Чулуунбаатарын Хүдэрчулуун

- Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Батаагийн Анхбаяр

- Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Пүрэвжавын Мөнхбаяр

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605756
3 эможи

хуулийн байгууллагуудаа өөрчлөе
2019-07-11 06:29
САЙН шагнаж урамшуулах юм. БАС болоогүй ТЭТГЭВЭР тогтооход хошууч цолтон л сая гаргаж тогтоож байгаа. ТӨР харж үзэж байна. ТӨРИЙН цагдааг төр харж боломжоороо харж, хайрлаж байна. ДААНЧ хуулийнхан арай л дампуурсан даа.
Зочин
2019-07-09 23:27
сайн байна.
keyboard_arrow_up