COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Жилд 3 сая зорчигч,12 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор өнөөдөр эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцов.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улс манай гурав дахь хөрш орон бөгөөд ардчилсан нийгэмд шилжсэн шилжилтийн хүнд хэцүү он жилүүдэд Японы ард түмэн Монголд хамгийн их тусламж үзүүлж байсныг юуны өмнө онцлов.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Японы шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх боломж бүрдэнэ, хоёр орны найрамдал, нягт хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг нь энэ буудал болно гэв. Жилд 3 сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай энэ буудлыг түшиглэн 30 мянган хүнтэй дагуул хот бий болно. Ингэснээр бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц өгнө гэж найдаж байгаагаа мөн Ерөнхий сайд илэрхийлэв.  

Arslan.mn

Шинэ нисэх буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Төслийн явцад нийт худалдан авалтын 30-аас доошгүй хувийг Японы талтай хийхээр заажээ. Японы Засгийн газрыг төлөөлөн тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага төслийн оролцогчоор хамтран ажиллаж байгаа юм.

Arslan.mn

Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн, 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. 

Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1,500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

НЭР:

Монгол Улс: “Хөшгийн хөндий” дэх нисэх буудал

БНХАУ: “Дасин”

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХУГАЦАА:

Монгол Улс: 2013.06.25 – 2019.07.05 /зургаан жил/

БНХАУ: 2016.03.15 – 2019.09.30 /гурван жил/

НИЙТ ТӨСӨВ, ЗАРДАЛ:

Монгол Улс: 65,6 тэрбум иен

БНХАУ: 60 тэрбум ам.доллар

ХҮЛЭЭН АВАХ ЗОРЧИГЧИЙН ТОО:

Монгол Улс: 3 сая зорчигч

БНХАУ: 100 сая зорчигч

ХҮЧИН ЧАДАЛ:

Монгол Улс: 3 сая зорчигч, 21 онгоц хүлээн авах зогсоолтой, 3800 метр шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа онгоц зэрэг бууж хөөрнө, 6 эгнээ 2 урсгалтай

БНХАУ: 100 сая зорчигч, 880 мянган нислэг хүлээн авна, 4 сая тонн ачааг тээвэрлэнэ, “Алтан шувуу” хэлбэртэй ганц хоолойтой.

ТЕХНИКИЙН ДЭВШИЛ:

Монгол Улс: Орох гарах хаалга эмх цэгцтэй, үдэлт угталтын танхим зохион байгуулалттай болно

БНХАУ: Тасалбараа өөртөө бичих маягаар хүлээн авна, нүүр царайгаар таних төхөөрөмж,

НИЙТ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ:

Монгол Улс: 1.200 га талбай эзэлдэг

БНХАУ: 1.4 сая м.кв талбай эзэлдэг (энэ нь 97 хөл бөмбөгийн талбайн хэмжээтэй адил)

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭЛБЭР:

Монгол: Япон улстай хамтарсан концессын гэрээ

БНХАУ: Төрийн өмчит “Агаарын тээврийн компани”-ийн санхүүжилт

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605651
6 эможи

keyboard_arrow_up