COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ болох Хөшигийн хөндийн замаа хүлээж авлаа

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн билээ.

Тэгвэл уг бүтээн байгуулалт гурван жилийн дараа бүрэн дуусаж, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замыг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.05/ боллоо. Ийнхүү Монгол Улс анх удаагаа хурдны замтай болов.

Нээлтийн үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Монгол Улс анхны хурдны замаа хүлээж авч байна. Энэ зам тууш зам. Эрхзүйн хэллэгт 1996 онд "тууш зам" гэж орсон байдаг. Иргэдэд хэлэхэд хурдалдаг зам гэж ойлгож болохгүй. 100км/цагийн хурдтай явна. Автобусны зогсоол байхгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм. Цаашдаа Монгол Улсад ийм зам олноор баригдана гэж найдаж байна" гэв.

Arslan.mn

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй аж.

Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын "Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп" ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ.Туслан гүйцэтгэгчээр "Бадрах Ойл" ХХК, "Эрдэнэ зам" ХХК, "Ард капитал" ХХК ажилласан байна.

Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгчээ.

Нийт 6 ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц  (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой баригджээ.

Хурдны замын нээлтээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605643
9 эможи

зочин
2019-07-05 18:18
Баяр хүргэе. Үнэхээр сайн байна.
Зочин
2019-07-05 11:22
сайн байна.
keyboard_arrow_up