7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 1200 гаруй автобусыг БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА

админ
2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, "Улаанбаатар смарт карт" компани хамтран нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусыг бүрэн камержуулж дууссан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ: 

"2019 оны гуравдугаар сарын 13-нд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарсан зөвлөгөөн хийх үеэр нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулъя гэж тохирсон. Энэ ажлын дагуу нийтийн тээврийн шугамд гарч байгаа бүх автобусыг камержуулж дууслаа. Ингэснээр жолооч нарыг хянах, автобусанд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход бодитой ажил болно гэж бодож байна. Халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь автобусанд үйлдэгддэг. Нэг автобусанд 4 камер байрлуулсан байгаа учраас дотоод гадаад орчныг бүрэн хянана. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж байх үедээ эд зүйлсээ хулгайд алдсан хүн байвал цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Ингэсний дараа тухайн үйлчлүүлж байсан автобусны камерыг шүүж хэрэгтэнг илрүүлнэ. Бичлэгийг хадгалах хугацаа нь 15-30 хоног байна." гэв.

Arslan.mn

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Ц.Мягмар:  

"Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобус 93 чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Харин өнөөдөр энэ нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобуснууд камертай болж байгаа. Камерыг хянах авто тээврийн хяналтын улсын байцаагчийг ажиллуулж байна. Энэ журам хэрэгжиж нийтийн тээврүүдийг бүрэн камертай болсноор

  • Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломжийг хангахын тулд тус эгнээгээр дүрэм зөрчиж байгаа тээврийн бусад хэрэгслийн зөрчлийг бичиж баримтжуулах
  • Автобусны буудлуудад дүрэм зөрчиж зогсож байгаа автомашинуудыг баримтжуулж үүнийг ТЦА-нд шилжүүлж зөрчлийг арилгуулах, зөрчил гаргахаас урьдчилсан сэргийлэх
  • Халаасны хулгайчаас сэргийлэх, илрүүлэх боломжтой юм.

Камерын бүрэн бүтэн байдалд нийслэлийн Тээврийн газраас хяналт тавьж, тухайн аж ахуйн нэгж өөрөө хариуцаж ажиллаж байгаа." гэв.

" Нийтийн тээврийн үйлчилгээний 80 автобусыг онлайнаар шууд харах боломжтой" 

Arslan.mn

“Улаанбаатар Смарт карт” ХХК-ны Үйл ажиллагааны хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргал: 

“Нийтийн тээврийн автобусыг бүрэн камержуулах ажил 2015 онд хийгдэж байсан. Энэ жил Цагдаагийн байгууллага, Нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ автобуснуудыг камерыг шалгаж,  сайжруулах ажлуудыг хийж байгаа. Шалгалтаар уг камеруудын 50 хувь нь ажиллахаа больсон байсныг 123 сая төгрөгөөр шинэчлэх ажил хийгдлээ. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний бүх автобус камертай болсон гэсэн үг. Энэ дундаа онлайнаар шууд харах боломжтой 80 тээврийн хэрэгсэл бас үйлчилгээнд явж байгаа. 
Манай компаний зүгээс цаашид камеруудын засвар үйлчилгээ, сайжруулалтын асуудлыг хариуцаад явж байгаа. Харин камерын эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг  Нийтийн тээврийн үйлчилгээний газар, холбогдох авто тээврийн улсын байцаагч нар хариуцаад ажиллана. Үүнээс гадна Улаанбаатар Смарт Карт ХХК гэрээт цэгийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар CircleK, CU Vpoint гэх дэлгүүрүүд 24 цагаар карт цэнэглэж байгаа бол Улаанбаатар Смарт Карт ХХК-ий өөрийн байгуулсан үйлчилгээний цэгүүд, гэрээт цэгүүд нийлсэн 550 цэгээр үйлчилгээ үзүүлж байна.” гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605485
5 эможи

Мэдээлэл сайтай үнэн бодиттой шуурхай сайт
2019-07-02 16:40
Сайн байна
Зочин
2019-07-02 12:46
сонирхолтой
keyboard_arrow_up